Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Энэ жил нийслэлийн 7 дүүрэгт 670 цэгээр шахмал түлш борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл  хангах, бэлэн байдлыг  шалгах хүрээнд "Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт,  судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд  хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд  Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр  байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн  хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа. Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг  Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1 гэхэд  200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж,  нөөцлөхийг даалгав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох