Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн үндэсний V форум”-д оролцлоо

Огноо:

,

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ тав дахь удаагаа Бэлчээрийн үндэсний форумыг “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор энэ сарын 15,16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тус форумд оролцож, бэлчээр ашиглагчид болон малчидтай санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг форумыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс малчдаа дэмжих, нүүдлийн мал аж ахуйд суурилсан өртгийн сүлжээ буюу эцсийн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах тал дээр дээр илүү анхаарна.

Та бүхний санал санаачилга, үндэсний форумаас гарах зөвлөмж нь цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд бид малынхаа удмын санг сайжруулах, сүүний, махны, ноос ноолуурын гэсэн үндсэн гурван чиглэлээр гарц, үр шим өндөртэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын үр шим  сайжирснаар малчдын мөнгөн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч, үүнийгээ дагаад бэлчээр сайжирна гэдгийг онцлон дурдсан юм. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд мал аж ахуйн салбар нэн чухал ач холбогдолтой. Тиймээс бэлчээр, түүний нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, малчдыг хариуцлагажуулах, монгол малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээрх үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэнд талархалтай байна хэмээлээ.

Форумын үеэр МБАНХ-ны гүйцэтгэх захирал Д.Бурмаа “Малчны байгууллагын хөгжил: өнөөгийн төлөв, цаашдын зорилт”, Доктор Н.Лхагважав “Монгол орны бэлчээр судлалын өнгөрсөн, одоо, ирээдүйн хандлага”, МБАНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энх-Амгалан “Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, ирээдүйн боломж” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн “Бэлчээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүнийг сайжруулах хэрэгцээ”, “Орон нутаг дахь бэлчээрийн харилцааг зохицуулах журмын нөлөөг баталгаажуулах хуулийн заалтын хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, сайжруулах хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуримтлал, зарцуулалтын байдал”, “Малын тоо толгойн албан татвар: бэлчээр ашиглалтын ачааллыг тохируулах хэрэгсэл болох нь”, ”Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэх нь”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын шаардлага, шалгуур үзүүлэлтүүд”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар бэлтгэж баталгаажсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжоос” зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийллээ.

Тус форум нь Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Форумаас тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, зохих шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргүүлэх юм.

 Энэ удаагийн Бэлчээрийн форумыг ХХААХҮЯ, БОАЖЯ, “Switch Asia” хөтөлбөр, “Step Ecolab” төсөл, “AVSF хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” ТББ, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар, “Textile Exchange” ХХК хамтран зохион байгуулсан юм. Мөн “Ensure” төсөл, Сүхбаатар аймгийн “Хийморь” ХХК, “Меатраск” ХХК, “ZCL” ХХК, “WWF” төсөл, Хуурай хээрийн төсөл, 18 аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо болон малчдын гээд 250 гаруй төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох