Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 28-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Худалдааны яамны Хятад, Монголын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч, ноён Алан Терли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад АНУ-ын Худалдааны яамны төлөөлөлтэй уулзсандаа баяртай буйгаа илэрхийлэв.

Ноён Алан Терли УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд АНУ-Монгол улсын хооронд худалдаа арилжааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АНУ-ын худалдаа, бизнесийн салбарын хөрөнгө оруулагчдын төлөөллийн хамтаар уулзаж байгаагаа онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал Стратегийн түншлэл бүхий “гуравдагч хөрш” бөгөөд ардчилал, хүний эрх, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Нөгөө талаар Ази-Европыг холбосон хамгийн тохиромжтой, дөт байх боломжтой зам Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Ази-Европыг холбох гүүр нь болж байсан “Торгон зам”-ын түүхэн уламжлал бидэнд бий. Хоёр улсын улс төр, нийгмийн салбарын харилцаа хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрээгүй ч цаашид өргөжих бололцоо бий. Монгол Улсын газар зүйн байршлын онцлогийг ашиглан хоёр хөрштэй хийх экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулдаг. Нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, уул уурхайн салбарын нөөц боломж ихтэй ч сүүлийн үед нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч байгаа учраас хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломж нээгдэж байгааг ч тэрбээр дурдав.

Уулзалтын үеэр талууд хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, “саарал жагсаалт”д орсноос үүдэн гарах нөхцөл байдал, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, гүйцэтгэх захирал О.Адъяа болон албаны бусад хүмүүс байлцав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох