Улстөр нийгэм
Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох заалттай. Үүний дагуу Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаасаа анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр өнгөрсөн Баасан гаригийн 10:00 цагт Хөрөнгийн биржид анхдагч арилжааны нээлтээ хийн "Цан зохих" ёслолын ажиллагаагаа хийсэн.
Үнэт цаасны эхний өдрийн захиалга 100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгааг харуулсан юм. Тиймээс Төрийн банкнаас Үнэт цаасны танилцуулгын 3.4-д заасны дагуу нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, 37,475,000 хувьцаан дээр 5,621,250 ширхэг хувьцаа гаргах бөгөөд хувьцаа авч чадаагүй иргэдэд боломж гарч байгаа аж. Хувьцаа авахаар сонирхож байгаа иргэд энэ сарын 6-ны өдрийг дуустал Төрийн банкны үндсэн андеррайтер болох "Өлзий энд Ко капитал", туслах "Гүүдсек" үнэт цаасны компани болон Төрийн банкны ibank.mn хуудсаар Гялсбанкны эрхээрээ нэвтрэн орж захиалах боломжтой юм байна. Захиалга давж биелэсэн ч хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Цаг үе2024/03/20
Галт уулын Лава урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагд...
-
Улстөр нийгэм2024/08/07
Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн ав...
-
Цаг үе2020/01/30
Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд
-
Цаг үе2020/09/21
Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно
