Цаг үе
Унгар Улсын парламент хээл хахуулийн эсрэг хууль баталлаа
Унгар Улсын парламент Европын холбооноос санхүүжилт авахын тулд авлигын эсрэг хоёр хуулийг шинэчлэн баталлаа. Европын холбооноос Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны хоцрогдсон Засгийн газрын хууль дээдлэх ёс, хээл хахуулийн талаар удаан хугацааны турш санаа зовж байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Унгар Улсын парламент Брюсселийн санхүүжилтийг авах арга хэмжээний хүрээнд Европын холбооны хүсэж буй авлигын эсрэг хоёр хуулийг даваа гарагт баталлаа.
Энэхүү хуулийн төслүүд нь хууль дээдлэх тухай улс орны байр суурийг сайжруулж, Европын холбоог санхүүжилтээ сэргээхийг ятгах зорилгоор парламентаар батлуулахаар хүлээгдэж буй цуврал хуулийн төслүүдийн анхны хувилбар байв.
Тус улсын парламент Ерөнхий сайд Виктор Орбаны хатуу хяналтад байна. Түүний эрх баригч “Фидес” нам эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентын 136 гишүүн дэмжсэнээр батлав. Санал хураалтад долоо нь эсрэг санал өгч, 14 нь түдгэлзсэн байна.
Шинэ нэмэлт өөрчлөлтүүд юу байсан бэ?
Засгийн газраас уг хуульд 17 нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Эдгээр хуулиудын зорилго нь Европын холбооны сангийн зарцуулалтыг хянах, хууль тогтоох байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Даваа гарагт батлагдсан хоёр нэмэлт, өөрчлөлтийн эхнийх нь авлигын хэргийн мөрдөн байцаалтыг нээж болохуйц шүүхэд гомдол гаргах боломжийг олгосон.
Хоёр дахь хуульд хууль батлагдахаас өмнө тодорхой хугацаанд олон нийттэй хэлэлцэх шаардлагатай. Энэ нь Унгар Улсын орчин үеийн практик биш юм.
Парламент мягмар гарагт Европын холбооны сангийн зарцуулалтыг хянах "бие даасан байгууллага" байгуулах хуулийг батлах төлөвтэй байна. Мөн мягмар гаригт бусад шинэчлэл хийх төлөвтэй байна.
Парламент яагаад одоо шинэчлэл хийх гэж байна вэ?
Унгар Улсын хууль дээдлэхтэй холбоотой асуудлаас болж Брюссель дээр одоогоор Европын холбооноос хэдэн тэрбум еврог саатуулж байна. Унгарын идэвхтнүүд эдгээр өөрчлөлт нь тус улсад газар авсан авлигатай тэмцэхэд хангалтгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн сард Европын холбооны гүйцэтгэх алба Орбаны Засгийн газарт олгох 7.5 тэрбум еврогийн (7.3 тэрбум доллар) санхүүжилтийг түдгэлзүүлэхийг санал болгосон.
Унгар Улс нь Ковид19-ийг сэргээх төлөвлөгөөгөө баталсан сүүлчийн улс бөгөөд түүнийг санхүүжүүлэх 5.8 тэрбум евро нь авлигын талаарх асуудлаас болж зогсонги байдалд хэвээр байна.
Өнгөрсөн сард Европын парламент Унгар улсыг "бүрэн ардчилсан улс" байхаа больсон гэж зарлаж, Будапештын дургүйцлийг төрүүлсэн.
10 сая хүн амтай Төв Европын улс нь Европын холбооны санхүүжилтээс маш их хамааралтай.
Эх сурвалж: https://www.dw.com
Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2023/10/27
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана
-
Үзэл бодол2022/06/24
Д.Батсүх: Наадмын жуулчдад зориулсан билетийг өөр хүн авах, дамлахаас сэргийлж х...
-
Улстөр нийгэм2023/05/17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт б...
-
Цаг үе2023/04/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
