Улстөр нийгэм
“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ болно
“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их Сургууль хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцах юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийг хурдасгаж, ахиц дэвшлийг сайжруулахын тулд бодлого, судалгааны түншлэлийг бий болгон, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг боловсруулж, залуу үеийнхний оролцоог дэмжихийн тулд Стэнфордын Их Сургууль болон Ази, номхон далайн бүс нутгийн их сургуулиудын оюутны төлөөлөл ч судалгааны ажлаасаа хэлэлцүүлэх юм. БНСУ-ын “Бан Гимүн” сан нь НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн төлөөх ололт амжилт, үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн илүү сайхан ирээдүйг бий болгоход үйл ажиллагаагаараа дамжуулан хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагджээ.
Энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, хүрээлэн буй орчинд ээлтэй нийгмийг цогцлоох зорилгын дор “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулах гэж байна.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
