Шударга мэдээ
ИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой ₮3.1 тэрбумын санхүүжилтийг дэмжихгүй байх шийдвэрт хүрлээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн танилцуулгыг хийж, НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд рүү шилжүүлээд байсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд оролцож, төлөөлөгчдийн асуултад хариулж байна.
Энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн бүтцийг дахин тодотгож, нэг агентлаг, нэг төслийн нэгжийг татан буулгаж, мөн нэг харьяа газрын урсгал зардлыг бууруулахаар болсон талаарх мэдээллийг төлөөлөгчдөд өгсөн юм. Улмаар татан буулгасан нэгжийн үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна. Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.
МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой хуваарилалт, ашигтай зарцуулалтын талаар хөндлөө. Мөн нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг эрэмбэлэн, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжихэд анхаарах, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг гаргаж байна. Мөн НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны 2 дахь хэлэлцүүлэг маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 02-нд болно.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Цаг үе2023/11/06
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 203 гомдол, хүсэлтийг ши...
-
Цаг үе2025/06/10
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэни...
-
Цаг үе2024/03/25
Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа
-
Улстөр нийгэм2021/02/10
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.02.10/
