Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийг ₮1,742.3 тэрбумын орлого төвлөрүүлж, ₮1,148.9 тэрбумын зардал санхүүжүүлэхээр баталлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн эхэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд өгч буй тус газрын дүгнэлтийг танилцууллаа. Тэгэхдээ Нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийслэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах замаар орлого нэмэх боломж байгааг хэллээ. Мөн хоёроос дээш тооны орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, гурав дахь сууцнаас эхлэн татвар ногдуулах аргыг ашиглах шаардлагатай гэж дүгнэжээ. Нийслэл 2022 онд 322 сая төгрөгийн ногдол ашиг бүрдүүлэхээр төлөвлөж, давуулан биелүүлсэн. Тиймээс Төсвийн хуулийн дагуу орон нутгийн өмчтэй болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашиг нь төсвийн орлого байх заалтын дагуу орлого бүрдүүлэх гарц болгон ашиглах боломжтой гэв. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт буй малын хөлийн татвар тогтоож, баталж ажилах саналыг Нийслэлийн аудитын газрын дүгнэлтэд тусгажээ. Түүнчлэн нийслэлийн өмчийн байруудын түрээсийн орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулсан юм. Харин зардлын хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах, сургалт семинар зохион байгуулах, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд зориулсан зардлуудыг хэмнэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Эцэст нь чиг үүргийн давхардалтай аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өглөө.

Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувь буюу 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Үүнд, төсвийн орлогын 70.7 хувийг орлогын албан татвар бүрдүүлэхээс Хувь хүний орлогын албан татвараар 52.5 хувийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 18.2 хувийг, хөрөнгийн албан татвараар 8,1 хувийг, бусад татвараар 10.2 хувийг, татварын бус орлогоор 11,0 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 29.3 хувийг, дүүргүүдийн төсөвт 1 их наяд 232.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 70.7 хувийг тус тус бүрдүүлнэ. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 772.9 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 575.6 тэрбум төгрөг буюу 74.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувийг 9-н дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 2023 оны төсвийн жилд дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 92.7 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөхөөр баталсан.

Нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр 2023 онд  101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,938.0 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 66,194.2 сая төгрөг, нийт 114,132.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2023 онд төлөвлөсөн. Энэ нь 2022 онтой харьцуулахад 530,793.7 сая төгрөгөөр буюу 5.7 дахин буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх нийт 101 төсөл, арга хэмжээний 81 нь барилга байгууламжийн төсөл, 14 нь их засвар, 2 нь тоног төхөөрөмж, 4 нь зураг төсөл боловсруулах төсөл байна.

 Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд 66,194.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх ажилд 43,814.2 сая төгрөг, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад 21,380.0 сая төгрөг, бусад зардалд 1,000.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн. Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалын дагуу батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, саналыг гар утасны аппликешн ашиглан иргэдээс авсан. Иргэдээс олон санал авсан тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, автобусны буудал барьж, тохижуулах, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар шинэчлэлт, явган хүний зам зэрэг ажлыг нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны төсөвт тусгасан баталсан юм. 

Ж.Батбаясгалан: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой

Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэн баталсны дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүд бол эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд татварын болон бусад  замаар  ААН-үүдийг дэмжиж ажиллах цаг хугацаа байх болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл оролцоогоо нэмэгдүүлж, санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүрэг бидэнд бий.  Нийслэл хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн. Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд  Нийслэлийн ИТХ,  Нийслэлийн Засаг дарга онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг татахад Нийслэлийн ИТХ,  ЗДТГ, харьяа агентлагууд санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахыг уриалъя” гэсэн юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.

Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Огноо:

,

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.

Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.

Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул  улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд  хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.

Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа  бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.

Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.

Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох