Шударга мэдээ
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК мэдэгдэл гаргалаа
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 30-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд хүлээн авахтай холбогдуулан урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа тул Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг дараах байдлаар хийхээр болсныг мэдэгдэж байна.
-
Үнэт цаасны танилцулгад заасан стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдын урьдчилсан захиалгыг 2022 оны 12 сарын 26-ны 10:00 цагаас эхлэн 2022 оны 12 сарын 27-ны 18:00 хүртэл цаг хугацааны дарааллаар эхний 83 хүсэлтийг бүртгэж авах, ингэхдээ хамаарал бүхий этгээдүүдийн захиалгын хувь хэмжээг 5 хувь хүрэхгүй байх зарчмыг баримтлах;
-
Урьдчилсан захиалгыг бүртгэхдээ стратегийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, стратегийн хөрөнгө оруулагчаар орохыг мэдэгдсэн хүсэлтийн хамт хөрөнгө оруулалтын дүнг ҮЦТХТ-н данс, номинал данс, кастодионы дансанд байршуулсан баримтыг хавсаргах;
-
Урьдчилсан захиалга авах хугацаа дууссан эсвэл эхний 83 хүсэлт бүртгэгдсэн нөхцөлд эдгээр урьдчилсан захиалгын дүнг хуваарилалт хийн, хамгийн багадаа 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг байхаар хуваарилж, хүсэлт ирүүлсэн стратегийн хөрөнгө оруулагч нарт мэдэгдэх;
-
Санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 10 хувь буюу 11,915,760 ширхгээс доошгүй тооны хувьцааг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах зарчмын хүрээнд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгын үнийн дүнгээс хамаарч Монголын Хөрөнгийн Бирж болон үндсэн андеррайтер нар харилцан зөвшилцсөний үндсэнд стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах нийт хэмжээг санал болгож буй хувьцааны 70 хувь буюу 83,410,322 ширхэг хүртэл бууруулах, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах хэмжээг санал болгож буй нийт хувьцааны 30 хувь буюу 35,747,281 ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байх;
-
МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дагуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилах тохиолдолд 500 /таван зуу/ ширхэг буюу 50,000 /тавин мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэх;
-
Стратегийн хөрөнгө оруулагчид нь дараах хуулийн шаардлагыг хангасан байх
-
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно”;
-
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.”;
-
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Шударга мэдээ
Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заава
“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн аюулгүй байдлын зааврыг олон нийтэд танилцуулж байна.
Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:
-
- Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.
-
- Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.
-
- Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
-
- Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
-
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.
-
- Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагах бөгөөд аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Бүх зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэлwww.ubcablecar.mnвэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, эсхүл зурагт буй QR кодыг гар утсаараа уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Зорчигч бүхэн аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй, тав тухтай зорчилтыг хангана гэдэгт найдаж байна.

Шударга мэдээ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.




Шударга мэдээ
Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.
-
Улстөр нийгэм2024/09/19
"Ногоон технологи-2024” Сүхбаатарын талбайд болж байна
-
Цаг үе2021/02/24
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2023/03/03
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр...
-
Үзэл бодол2023/12/05
Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацы...
