Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо

Огноо:

,

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13 дугаар форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод  цахим хэлбэрээр зэрэг боллоо.

Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.

               Форумд Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэндчилгээ ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд оролцож мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форум нь БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр байгаль орчны чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон. Уг тохиролцоог амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ форумын эхэнд тавьсан үндсэн илтгэлдээ “Өнөөгийн байдлаар Монгол Улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7,3 хувиар буурсан, нийт газар нутгийн 76,9 хувь цөлжсөн, нийт бэлчээрийн 57 хувь доройтолд орсон, малын тоо толгой 70 саяд хүрсэн зэрэг нь экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг нийт газар нутгийн 21 хувийг эзэлж байна, 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэхийн тулд үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглаж, тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байна. Түүнчлэн дэлхий дахинд 1 хэмийн дулаарлын асуудал яригдаж байхад, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж хэм 2.25 хэмээр нэмэгдсэн, сүүлийн 40 жилд цэвдэгний 30 хувь нь алдагдаж, хөрсний доройтол маш эрчимтэй явагдаж байна. Иймд түүнээс улбаатай шар шороон шуургатай хамтран тэмцэх Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Бид энэхүү ажлын хэсэгт орж ажиллах талаар дээрх талуудтай ярилцаж байна. Байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тал дээр БНХАУ дэлхийд манлайлан ажиллаж байгаа, иймд бидэнд тус улсаас суралцах зүйл их байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зохистой  ашиглах, хамгаалах талаар олон зүйлийг ярьж шийдвэрлэх цаг болсон гэдгийг харуулж байна” гэв.

 



 

 

 

               Хятадын талаас БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуан Руньчю үндсэн илтгэл тавьж “Хятад, Монгол хоёр улс бол уул мөрөн, гол усаар холбогдсон найрсаг хөрш юм. Өнгөрсөн жилүүдэд хоёр тал ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хамтын ажиллагааны асуудлаар нягт яриа хэлэлцээ өрнүүлсэн. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн экологи, байгаль орчны талаар өндөр түвшний мэдээ мэдээлэл солилцож, Хятад, Монгол хоёр орны экологи, байгаль орчныг хамгаалах ажлын ахиц дэвшил, хамтын ажиллагааны үр нөлөөг мэдээлж, хөгжилд хүч нэмэхийг хүсч байна” хэмээсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад форумд оролцогсод “Байгаль орчны мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтаар цогцлооё”, “Байгаль хамгаалах үйлст хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүлч ногоон дэлхийг хамгаалахад гүйцэтгэх үүрэг хариуцлага”, “Байгаль орчны чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн төлөв, боломж зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Түүнчлэн форумын үеэр Монгол Улсын “Өнөөдөр” сонин болон Хятадын ӨМӨЗО-ы “Өвөр Монголын өдрийн сонин”, UBS телевиз болон ӨМӨЗО-ы Радио Телевизтэй тус тус хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр талаас хамтарсан уриалга гаргаснаа танилцуулсан.

2010 онд санаачилсан энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал индэр болсныг форумд оролцогчид цохон тэмдэглэж байсан  юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох