Цаг үе
Вьетнам улс авлигыг цэвэрлэх ажлын хүрээнд дэд сайд нараа огцруулжээ
Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чин нь 12-р сарын 15-нд Брюссельд Фландрийн бүс нутгийн төлөөлөгчид болон Вьетнамын төлөөлөгчидтэй хийсэн дипломат уулзалтад оролцон үг хэлж байна.
Вьетнам улс авлигыг цэвэрлэх, Коммунист намын хууль ёсны байдлыг хамгаалах компанит ажлын хүрээнд хамгийн өндөр албан тушаалтнууд болох хоёр дэд сайдыг огцруулжээ.
Үндэсний ассамблей пүрэв гаригт эхэлсэн дөрөв хоногийн ээлжит бус чуулганы үеэр Шадар сайд Ву Дук Дамыг албан тушаалаас нь огцруулахаар санал хураав. 2013 оны сүүлээс хойш энэ албан тушаалыг хашиж буй Фам Бин Мин нь энэхүү санал хураалтаас татгалзсан байна.
УИХ-аас огцруулах үндэслэлээ хэлээгүй. Ерөнхий сайд Фам Мин Чинх нь 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өглөө Үндэсний ассемблэйд Минх, Дам нарыг өөрсдийн хүсэлтээр нь огцруулахыг шаардсан гэж VnExpress сайт мэдээлэв.
Санал өгсөн 484 төлөөлөгчийн 476 нь огцруулахыг зөвшөөрч, гурав нь санал өгөөгүй гэж Үндэсний ассамблейгаас мэдээллээ.
Төлөөлөгчид мөн Дам, Мин нарын оронд Байгалийн нөөц, байгаль орчны сайд 59 настай Тран Хонг Ха, Хайфон мужийн Коммунист намын дарга 55 настай Тран Лу Куанг нарыг томилохоор санал хураалт явуулав.
Есдүгээр сард намын удирдлагууд сахилгын шийтгэл хүлээсэн, ур чадвар муутай гэж үзсэн албан тушаалтныг огцруулах ажлыг эрчимжүүлсэн. Намын дарга Нгуен Фу Тронг нь үүрэг хариуцлагаа биелүүлээгүй эсвэл буруу зүйл хийсэн албан тушаалтнуудыг цаг тухайд нь огцруулахыг уриаллаа.
Залилангийн гэмт хэрэгтэй түрэмгий тэмцэж байгаатай холбогдуулан явуулж буй олон жилийн компанит ажлын хүрээнд эрх баригчид хэдэн зуун албан тушаалтан, бизнесмэнүүдийг халсан байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Дам, Мин нарыг намын төв хорооноос чөлөөлсөн. Гадаад хэргийн сайд асан Мин ньулс орны засаглалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Улс төрийн товчооноос мөн чөлөөлөгдсөн.
Саяхан цагдаа нар Дамын туслахыг “COVID-19” туршилтын иж бүрдэл үйлдвэрлэгч “Viet A Technology”компанитай холбоотой мөрдөн байцаалтын явцад эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулжээ. Мөн есдүгээр сард эрх баригчид Минийн туслах Нгуен Куанг Линх болон Засгийн газрын зохицуулах газрын дэргэдэх Олон улсын харилцааны газрын дарга Нгуен Тхань Хай нарыг цар тахлын үеэр вьетнамчуудыг хилийн чанадад буцаах нислэг зохион байгуулахтай холбоотой хээл хахууль авсан хэргээр саатуулжээ. Уг хэрэгт холбоотой 39 хүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
“Вьет А технологийн” хэрэгт холбогдсон 102 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард цагдаа нар эрүүл мэндийн сайд асан Нгуен Тан Лонг, Ханой хотын дарга асан Чу Нгок Анх, Шинжлэх ухаан, технологийн дэд сайд асан нарыг туршилтын хэрэгсэл үйлдвэрлэгчтэй холбоотой мөрдөн байцаалтын явцад хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулжээ.
Олон нийт хээл хахуулийг үл тэвчихийн хэрээр авлига нь намын хууль ёсны итгэмжит байдлыг эрсдэлд оруулж болзошгүйг Тронг анхааруулсан нь хөрш коммунист Хятад улсын дарга Ши Жиньпинтэй адил юм. Вьетнамын улс төрийн товчооны гишүүн асан Дин Ла Тханг нь 2018 онд төрийн зохицуулалтыг зөрчсөн хэргээр 18 жилийн хорих ялаар шийтгэгдсэн нь өнөөг хүртэл гарсан томоохон хэргүүдийн нэг билээ.
Ойролцоогоор 100 сая хүн амтай Вьетнам улс нь бизнес эрхлэх боломжит газар гэх нэр хүндээ өсгөж чадвал эдийн засгийн хувьд их ашиг олох боломжтой.
11-р сарын 18-нд болсон авлигын байнгын хорооны хуралдааны үеэр Тронг засгийн газрын цахим хуудсанд тавьсан илтгэлийнхээ дагуу зарим томоохон авлигын хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байгааг онцлон, илүү хатуу, шуурхай арга хэмжээ авахыг уриалав.
Өнгөрсөн онд эрх баригчид авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэх 2474 орчим хэрэгт 4646 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. 2021 оны эхэн үеэс Улс төрийн товчоо болон Улс төрийн товчооны харьяа хэрэг эрхлэх газрын удирдлага дор ажиллаж байсан 5 сайд, сайд асан, 13 аймгийн дарга, дарга асан, доод шатны 20 ажилтан зэрэг дор хаяж 67 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Дөрөвдүгээр сард цагдаа нар Гадаад хэргийн дэд сайд То Ань Дунгийг цар тахлын үеэр вьетнамчуудыг эх оронд нь буцаах нислэг зохион байгуулж байхад нь хээл хахууль авсан хэргээр саатуулжээ.
Эх сурвалж: https://www.japantimes.co.jpЦаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
