Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байна

Огноо:

,

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Өргөн мэдүүлсэн цагаас хойш Улсын Их Хурлын даргын 2022 оны 193 дугаар захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан бол 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордонд  болж, УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Тэрбээр, Төрийн албан хаагчийн  ёс зүйн тухай хуулийн төслийн хуулийн хэрэгцээ шаардлага юу байв, ёс суртахууныг хуульчилснаар нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх тухай болон ёс зүйн зарчмын талаар дэлхий нийтийн баримталж буй чиг хандлагыг танилцуулсан.

Тэрбээр, нэн тэргүүнд ёс суртахууны хэм хэмжээ алдагдах үндэс шалтгаан нь юу юм бэ гэдгийг бодох ёстой гээд 1992 он буюу шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл уламжлал дээр тулгуурласан ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байсан. Харин 1992 оноос өмнө нь мөрдөгдөж байсан уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ  шилжилтийн  явц буюу шинэ зах зээлийн нийгэм бүрэлдэх үед  алдагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ бол зөвхөн хуучин социализмын үеийнх гэж ойлгогдоод шилжилтийн шинэ цагт дураараа авирлах анархист байдалд хүрсэн. Ингэснээр нийгмийн бүх эрх зүйн хэм хэмжээ доройтсон гэсэн ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм. Тиймээс ёс суртахууны хэм хэмжээ тогтоохын тулд зайлшгүй хуульчлах шаардлагатай гэж үзсэн гэв.  

Мөн тэрбээр монголчуудыг Азидаа хоёр дугаарт орох хамгийн агуу зан заншлын хуультай улс гэж Томас Гиннесбург хэлсэн үгийг иш татаад өнөө цагт зан заншил нь даяарчлал хийгээд шилжилтийн эрин үед алдагдаад байгаа учраас хуульчилж, улмаар зан заншил мэт мөрдүүлэхээс өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, ёс зүй алдагдсанаас болоод төрийн албаны нийт нэр хүндийг унагаад байна. Төрийн албаны шударга албан хаагчид чин шударгаар ажиллаж төрдөө зүтгэж байгааг үгүйсгэж болохгүй. Мөн Монголын төр тэр чигээрээ ёс зүйгүй болчихсон юм байхгүй гэв.

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж үр дүнтэй батлах зорилготой буйгаа УИХ-ын дарга онцоллоо. Гэхдээ хууль баталж, төрийн албан хаагчдаа чангалах гэсэн  зүйл биш. Харин төрийн албаныхаа нэр хүндийг өргөхийн тулд хуульчлахыг зорьж байна гээд төрийн албанд иргэдээс өгсөн үнэлгээг танилцуулсан юм.    

Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзсэн байдаг.  

Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг гаргах шаардлагатай гэж үзсэн байна.   

УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийнхээ төгсгөлд, төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, цаашлаад шударга, ёс зүйтэй нийгмийн харилцаа бүрэлдэн тогтохын үндэс суурь юм. Иймд бид төрийн албанаасаа эхлүүлэн ёс зүйтэй, сахилга хариуцлагыг чанд сахих тогтолцоог бүрдүүлж, нийгэмдээ манлайлал үзүүлэх ёстой. Ингэснээр төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, гагцхүү хууль засагладаг, эрүүл нийгэм цогцлохын үндэс суурь юм. Төрийн алба авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, зөвхөн ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Энэ зарчмыг эрх, үүргээ бүрэн ухамсарласан, ёс зүйтэй төрийн алба хаагч л хэрэгжүүлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа төрийн албан хаагч Та бүхний санал энэхүү хуулийн төслийг чамбайруулж хэлэлцүүлэгт бэлдэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе гэв. 

Хэлэлцүүлэгт Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Долгоржав “Төрийн захиргааны албан хаагчийн ёс суртахууны асуудал”, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүлээ. 

Мөн Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг танилцуулаа гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох