Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийт 65 компанийн хувьцаа арилжаалжээ

Огноо:

,

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 1 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 19,051,023,349.08 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт  65 компанийн 30,032,791 ширхэг хувьцааг 2,703,626,181 төгрөгөөр арилжааллаа. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

 

Симбол

Компанийн нэр 

Тоо ширхэг

Үнийн дүн

1

INV

Инвескор ББСБ

276,646

1,490,045,970

2

MBF

МОН БИЙФ

22,771,827

934,264,768

3

KHAN

ХААН БАНК

380,603

427,968,256

4

CUMN

CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС

1,345,597

240,909,764

5

BOGD

БОГД БАНК

1,763,741

159,590,169

6

TCK

ТАЛХ ЧИХЭР

4,660

    137,066,500

7

GLMT

ГОЛОМТ БАНК

95,803

94,263,442

8

APU

АПУ

72,463

93,453,363

9

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

20,599

64,334,237

10

MSE

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

370,962

53,741,404

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INVC

Инвескор капитал ҮЦК

576,698

2,957,806,878

2

ZGB

Таван Богд Капитал ХХК

46,796,903

2,208,057,352

3

BDSC

БиДиСек ХК

3,037,044

991,513,105

4

GLMT

Голомт Капитал ХХК

4,311,367

955,728,860

5

MNET

Ард секюритиз ХХК

1,142,261

356,613,453

6

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,308,412

202,125,759

7

MICC

Эм Ай Си Си ХХК

1,645,246

152,790,715

8

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

268,178

108,766,682

9

TDB

Ти ди би секьюритис ХХК

205,555

78,953,285

10

BUMB

Бумбат-Алтай ХХК

225,150

60,596,789

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: 

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

 

 Үнэт цаасны Симбол

Арилжсан ширхэг

Үнийн дүн

Дээд

Доод

1

BEND-BD-30/07/24-C0039-19.2

4

392,320

98,080

8,080

2

ETTD-BD-25/08/23-C0018-5.8

99

30,799,821

311,109

311,109

3

ICBN-BD-21/06/23-C0013-13

19

1,900,000

100,000

100,000

4

INVA-BD-10/04/24-C0041-18

776

77,600,000

100,000

100,000

5

LNDB-BD-03/04/24-C0027-15

33

3,131,700

94,900

94,900

Нийт

931

113,823,841

 

 

2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 931 ширхэг үнэт цаасыг 113,823,841 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

89,423

70,223,906

2

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

75,770

7,541,304

НИЙТ

165,193

77,765,210

4. БАГЦЫН АРИЛЖАА:

 

 № 

 Өдөр 

 Симбол 

 Үнэт цаасны нэр 

 Нэгж үнэ 

 Арилжсан ширхэг 

 Үнийн дүн 

  1

5/26/2023

INV

 Инвескор ББСБ 

5,375

258,417

1,388,882,550

 ДҮН 

 

258,417

1,388,882,550

2023 оны 5 дугаар сарын 26-нд багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаасыг 1,388,882,550 төгрөгөөр арилжаалав.

5. НҮҮРСНИЙ АРИЛЖАА:

 

Өдөр

Симбол

Худалдагч

Багцын тоо

Хэмжээ /тонн/

Хэлцлийн үнэ

Үнийн өсөлт

Үнийн дүн ₮

5/25/2023

ETT

Эрдэнэс Тавантолгой ХК

5

            32,000

 133.6$ 

1.52%

 4,275,200USD 

ДҮН

            32,000

 

 

 

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц буюу 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,275,200 юань буюу 14,766,925,568 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872.01 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,154.41 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох