Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн Зохицуулах Хороонд ажиллалаа

Огноо:

,

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамт  2024 оны аравдугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль, эрх зүйн “гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хэм, хэмжээний зохицуулалтыг хуулиар, бусад үйл ажиллагааны шинж чанартай асуудлыг холбогдох журмаар зохицуулах, орон нутагт амьдарч буй иргэдэд санхүүгийн олон төрөлт үйлчилгээг хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх мөн ногоон санхүүжилтийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг  онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үүний дараа санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, салбаруудад хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч мэдээлэл танилцуулав. Сүүлийн жилүүдэд холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдэж нийт 11 салбарт хамаарах 6370 зохицуулалттай этгээдэд хяналт, зохицуулалт тавьж ажиллаж байна. Зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн 27.8 хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжсөн бөгөөд тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлтийг үзүүлж байна. Тухайлбал системийн нөлөө бүхий банкууд, төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2.2 дахин өсөөд байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан ААНОАТТХ, ХХОАТХ-иудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогыг дотоодын хөрөнгө оруулагчтай ижил тэнцүү, ялгаваргүй байдлаар суутган тооцох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас үл хамааран үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөх хуулийн зохицуулалт бий болсон.  Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчийг татах зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”, “Shangai” цуврал арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлд даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулиуд шинэчлэн батлагдсанаар урт хугацаат даатгал, давхар даатгал, болон заавал даатгалын харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байна. Мөн ногоон санхүүгийн салбар болон цахим технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулав.

Мэдээлэл, танилцуулгын дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хорооны удирдлагуудаас холбогдох асуудлуудын талаар тодруулга, хариулт авлаа. Үүний зэрэгцээ санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ  мөнгө угаах өндөр эрсдэлтэй орнуудын саарал жагсаалтаас түргэн хугацаанд гарахад Санхүүгийн зохицуулах хорооны оруулж буй хувь нэмрийг онцлон дурдаад цаашид энэ эрчээ алдалгүй ажиллахын зэрэгцээ салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох