Улстөр нийгэм
Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.
Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт Кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.
Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол гаргав.
Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
