Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ОХУ-ын Дээд шүүхээс авлигын талаарх статистик мэдээллийг танилцуулав

Огноо:

,

Шүүхээс өнгөрсөн жил 15000 гаруй авлигын хэрэгт ял оноожээ. Тухайлбал 500 гаруй хүн хээл хахууль авсан, 400 гаруй хүн авлигад зуучилсан, 2.5 мянган хүн авлигын хэргээр, үүнээс арай илүү тооны хүн бага хэмжээний авлига авсан хэргээр ял сонссон байна.

Улсын Дээд шүүхийн Шүүхийн хэлтсээс 2019 онд гарсан авлигын хэргийн статистик мэдээллийг нийтэлсэн байна. Статистик мэдээллээр өнгөрсөн оны хэмжээнд авлигын гэмт хэргээр 15562 ялын тогтоол гарсан байна.

Нийт 1463 хүнд хорих ял оногдуулсан байна. Үүнээс:

  • 1 жил хүртэлх хорих ялаар 190;
  • 1-2 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 252;
  • 2-3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 344;
  • 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 383;
  • 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 261;
  • 8-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 31;
  • 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 2 хүн тус тус шийтгүүлсэн байна.

Мөн 43 хүн эрх чөлөөгөө хязгаарлуулсан бол хүн засан хүмүүжүүлэх ажил хийх шийтгэлээр 164, зайлшгүй болон албадан гүйцэтгүүлэх ажил хийх шийтгэлээр 17 хүн тус тус шийтгүүлсэн байна. 3746 хүн торгууль төлсөн, 2656 хүн тэнсэн авснаас 400 нь гурваас дээш жилийн ял авсан байна.

Авлигын гэмт хэргийн улмаас 76 хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол 1465 хүний албан тушаал хаших, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан нэмэгдэл ялаар шийтгүүлсэн байна. 122 албан тушаалтны тусгай, цэргийн буюу хүндэт цол, албаны зэрэг дэв, төрөөс олгосон шагналыг нь хураан авчээ. Мөн 305 этгээдийн эд хөрөнгийг хураасан бол гэмт хэрэг хийхээр завдаж байсан 2225 этгээдэд шийтгэл оногдуулсан байна.

Улсын батлан хамгаалах салбарын захиалгыг биелүүлэх үйл ажиллагааны явцад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 1, урьдчилан тохиролцож гэмт хэрэг үйлдсэн 5,  залилангийн хэрэг болон мөнгө угаасан хэргээр тус бүр 8 хүн шийтгэл хүлээсэн байна. Мөн 26 хүн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохирч хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй гэмт хэрэг үйлджээ. Түүнчлэн 10000 рублиэс доош хэмжээний хахууль авсан хэргээр 286 хүнийг ялласан байна.

Түүнчлэн статистик мэдээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 116 хүн хууль зөрчин оролцсон талаар дурдсан байна. Тус улсын бие даасан муж, тойргийн буюу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах 2 албан тушаалтан авлига авсан хэргээр шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйл (“Төрийн албан хаагч, олон улсын байгууллагын ажилтан авлига авах”)-д заасан гэмт хэрэг үйлдсэн 149, мөн хуулийн 2 дугаар зүйл (“Их хэмжээний авлига авах”)-д заасан гэмт хэргээр 301, хуулийн 3 дугаар зүйл (“Хууль зөрчин хээл хахууль авах”)-д заасан гэмт хэрэг үйлдсэн 1021 хүнд тус тус шийтгэл оногдуулсан байна.

Хээл хахууль авсан хэргээр 1742, авлигад зуучилсан 418, бага хэмжээний хахууль авсан хэргээр 2674 хүн тус тус шийтгэл хүлээсэн бол 6 хүн энэ гэмт хэргийн ангиллаар өөр төрлийн шийтгэл авсан байна.

Түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан 32 хүнд өршөөл үзүүлж, 21 хүн шийтгэлийн бусад төрлөөр өршөөлд хамрагдсан мэдээлэл байна.

Дээд шүүхийн Шүүхийн хэлтсээс гаргасан статистик мэдээллийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 2019 онд эдийн засгийн үйл ажиллагааны салбар дах гэмт хэргийн тоо өссөн бол төрийн байгууллагын албан хаагчдыг доромжилсон хэргийн тоо буурсан байна.

Эх сурвалж: https://pravo.ru

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох