Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов.

Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.

Төрийн нэгдсэн их өгөгдлийн сан байгуулснаар хоорондоо уялдаа холбоо бүхий, чанарын шаардлагыг хангасан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, улмаар салбаруудын хөгжлийн бодлогын үр нөлөөг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэж, төсвийн зардал хэмнэгдэж, мэдээлэгчид (мэдээлэл өгч буй иргэн, аж ахуйн нэгж)-д очих ачаалал, мэдээллийн давхардал буурч, мэдээллийн хэрэглэгчид болох төр засаг, аж ахуйн нэгж, судлаачид, иргэд, байгууллагад мэдээлэл нь хурдан шуурхай хүрэх бололцоотой. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрдэг болох ба төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлуудын хамрах хүрээг өргөжүүлэх боломж судлаач нарт бий болно.

Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр баримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилж гаргасан шийдвэр л оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл бид аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай өгөгдлүүдийг уялдуулан холбож, тухайн бизнес, тухайн салбарынхаа бүрэн зураглалыг харж чадахгүйгээр ерөнхий байдлаар бодлого, шийдвэрүүд гаргаж байна. Ингэснээр бодлого нь үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байх явдал цөөнгүй гарч байгааг нуух хэрэггүй. Үүний тодорхой жишээ нь хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Нөгөө талаар төр өөрт байгаа өгөгдлөө бусдад ашиглуулдаггүй, бусдад байгааг ашигладаггүй, яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй байгаа нь бидний алдаа юм. Цаашид бид ийм байдлаар удаан явж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа Их өгөгдлийг ашиглах ёстой гэж үзэж Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн Өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ Их Хурлын гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй. Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна.

Хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, эрдэмтэн судлаачдын саналыг авах lawforum.parliament.mn цахим системийг бий болгож, ашиглаж эхэллээ. Энэ мэт аль болох олон өгөгдөл дээр суурилж, түүндээ зөв дүн шинжилгээ хийж чадвал урт настай, хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн хууль гарна гэж бид үзэж байна хэмээн онцоллоо.

Мөн төрийн өгөгдлүүдийг нэгтгэн холбож, төрийн Их өгөгдлийн сан байгуулснаар маш олон төрлийн статистик дүн шинжилгээнүүд гаргаж болно. Энэ нь одоогийн статистикийн мэдээлэл гаргаж буй уламжлалт аргууд буюу тооллого, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах зэрэг ихээхэн цаг хугацаа, төсөв зардал гаргадаг ажлыг хялбарчилж, илүү олныг хамарсан, бодит чанартай, сайн нарийвчлалтай, айл өрх, аж ахуйн нэгжид дарамт багатай, шинэ төрлийн статистик бий болгох боломжтой. Хамгийн чухал үр дүн нь өгөгдлийн сангуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр нотолгоонд суурилсан, оновчтой бодлогын шийдвэр гаргах тогтолцоо бий болно. Статистикийн мэдээллийн хурд, чанар сайжирна хэмээлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “ Цахим шилжилтэд төрөөс баримтлах бодлого ” , ҮСХ-ны дарга Б. Батдаваа Төрийн их өгөгдлийг ашиглах боломж ба хүрэх үр дүн сэдвээр,  УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х. Булгантуяа Тогтвортой хөгжил ба цахим шилжилт сэдвээр илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан юм.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэн, гарц шийдлүүдийн талаарх ярилцлаа. Нэгдсэн санг бий болгоход технологийн шийдэл, зардлыг бодолцож, байгууллагууд чанарын өгөгдөлд анхаарах хэрэгтэйг оролцогчид хэлж байлаа. Мөн өгөгдлийн сангийн байршлын асуудал, нөөц, аюулгүй байдалд онцгой анхаарч мэдээллийг хамгаалдаг төрийн чадварлаг байгууллага байх шаардлагатайгаас гадна мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн асуудлуудын талаар саналуудаа хэлж, ярилцав.

Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны асуудлын эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох