Улстөр нийгэм
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр боллоо.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар “Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна.
Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл” юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.
Хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.




Эх сурвалж: Монголбанк
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2024/08/07
Хөвсгөл нуурт живсэн Зил-130 ачааны автомашиныг татан гаргалаа
-
Улстөр нийгэм2022/01/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим...
-
Улстөр нийгэм2020/12/21
УОК: Төрийн байгууллагууд нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулна
-
Үзэл бодол2019/09/30
АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авна
