Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Аливаа зүйлийн төлөөх мөнгө: Мөнгөн гуйвуулга нь авлигын эсрэг нөлөөтэй юу?

Огноо:

,

Мөнгөн гуйвуулга буюу цагаачдын гэр бүл, найз нөхдөө тэжээхийн тулд илгээж буй мөнгө, бараа бүтээгдэхүүн нь хөгжиж буй орнуудад улам бүр чухал болж байна. Гаити, Гондурас, Тажикстан зэрэг орнуудад мөнгөн гуйвуулга нь тус тусын ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Сонирхолтой нь, эдгээр мөнгө хүлээн авагч орнуудын ихэнх нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексээр дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн орнуудын тоонд багтдаг. Хэдийгээр энэ хамаарал нь учир шалтгааныг дангаараа тодорхойлдоггүй ч их хэмжээний мөнгөн гуйвуулгын урсгал нь хүлээн авагч улс дахь авлигад ямар нэгэн чухал нөлөө үзүүлж байна уу? гэсэн асуулт урган гарч байна.

Гайхалтай нь энэ асуултыг шинжлэх ухааны бүтээлд "бараг үл тоомсорлодог". Мөнгөн гуйвуулга ба авлига хоёрын уялдаа холбоог судалсан цөөхөн хэдэн судалгаа байдаг бөгөөд энэ сэдвээр бичсэн цөөн тооны баримт бичгүүд нь өөр хоорондоо тэс өөр дүгнэлтэд хүрч байна.

Энэ бүтээлүүдийн нийтлэг үзэл баримтлал бол тухайн улс руу их хэмжээний мөнгөн гуйвуулга хийх нь тухайн улс доторх авлигыг нэмэгдүүлэх магадлалтай гэж үздэг. Яагаад ийм байдгийн гол шалтгаан нь мөнгөн гуйвуулга нэмэгдэхийн хэрээр авлига авсан албан тушаалтнуудад илүү их мөнгө олдох боломжтой болдог. Жишээлбэл, мөнгөн гуйвуулга хүлээн авсан хүмүүс энэ мөнгөөр зөвхөн албан ёсны ажилчдыг хахуульдах замаар олж авах боломжтой бараа, үйлчилгээг худалдан авахад ашиглахыг хүсдэг. Үнэн хэрэгтээ авлига өгөх магадлалтай хүмүүсийн нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр авлига авагчдын эрэлт нэмэгддэг.

Мөнгөн гуйвуулга яагаад илүү их авлигатай холбоотой байж болох тухай хоёр дахь үндэслэл бол хувь хүмүүс гадаадад байгаа хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө авах үед тэдгээр хүлээн авагчид дотоодын Засгийн газраасаа бага хамааралтай байдаг явдал юм. Тэд авлигад шууд өртөх болон цэвэр засаглалыг шаардах үйл ажиллагаа явуулах магадлал бага байдаг. Энэ нь төрийн албан хаагчдад авлигын хэрэгт ороход зардал багатай болгодог. Өөрөөр хэлбэл, мөнгөн гуйвуулга нь авлигыг хүлээн авагчдыг илүү тэсвэртэй болгодог. (Энэ үндэслэл нь эхний үндэслэлтэй зарим талаараа зөрчилдөж байгааг тэмдэглэх нь зүйтэй: Эхний үндэслэл нь мөнгөн гуйвуулга хүлээн авагчид авлигад идэгдсэн албан тушаалтнуудын нөлөөнд илүү өртөх магадлалтай гэж үздэг. Харин хоёр дахь үндэслэл нь хүлээн авагчийн орлогыг нэмэгдүүлэх нь тэднийг дотоодын авлигад өртөх магадлал багатай гэж үзэж байна.)

Мөнгөн гуйвуулга авлигыг нэмэгдүүлэх магадлалтай гэсэн санаа нь зөн совинтой мэт санагдаж болох ч эргэлзээ төрүүлж байна. Үнэн хэрэгтээ, бусад хүчин зүйлсийн нөлөөг тооцсоны дараа их хэмжээний мөнгөн гуйвуулгын урсгал нь авлигын түвшин бага байгаатай холбоотой байж болох зарим нотолгоо байдаг. Яагаад ийм байж болох вэ? Мөнгөн гуйвуулга авлигыг бууруулдаг гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд дээрх хоёр үндэслэл нь эргэлзээ төрүүлж байна:

Нэгдүгээрт: Мөнгөн гуйвуулга хүлээн авагчид илүү их мөнгөтэй болсноор авлигад идэгдсэн доод түвшний албан тушаалтнуудын сонирхлыг татахуйц бай болж болох ч, мөнгө хүлээн авагчдын эдийн засгийн байр суурь нэмэгдэж байгаа нь эдгээр хээл хахуулийг төлөхийг эсэргүүцэхэд хүргэж болох юм. Түүнчлэн, авлига авах хандлагатай байж болох төрийн доод түвшний зарим албан тушаалтнууд өөрсдөө мөнгөн гуйвуулга хүлээн авагчид байдаг тул нэмэлт орлогын эх үүсвэр болох хахуульд найдах нь бага байдаг. (Энэ сүүлчийн зүйл бол хүнд сурталтай хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх нь бага хэмжээний хээл хахуулийг бууруулж чадна гэсэн танил аргументийн хувилбар юм.)

Хоёрдугаарт: Мөнгөн гуйвуулга авлигыг ихэсгэдэг гэж үздэг хүмүүсийн хувьд тухайн мөнгийг хүлээн авагч байгаа хүмүүс төрөөс хамаарал багатай байх нь авлигын эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байгаа бол харин эсрэг байр суурьтай хүмүүсийн хувьд мөнгө хүлээн авагчид нь төрөөс хамаарал бага байх нь ард түмнээсээ алдсан улс төр, мөнгөний дэмжлэгийг эргүүлэн авахын тулд авлигад идэгдсэн байгууллагуудыг шинэчлэх дарамтыг албан тушаалтнуудад үүсгэдэг гэж үзэж байна. Нэмж дурдахад, мөнгө хүлээн авагчдын орлогын гадаад эх үүсвэр нь институтийг сайжруулахын тулд төрд шахалт үзүүлэх эрмэлзлийг бууруулдаг хэдий ч тэдний орлого өндөр байснаар дагаад хариуцлагаа нэмэгдүүлэхийг шаарддагтай холбоотой байж болох юм. 

Эдгээр эсрэг байр суурийг баримталж буй хүмүүс тус бүр тодорхой, хязгаарлагдмал, эмпирик судалгаанаас дэмжлэг авсан байдаг. Эдгээр дүгнэлтийн зөрүүг юу тайлбарлаж байна вэ?

Цөөн тооны судалгаа нь учир шалтгааны механизмыг ялгаж, үнэлэхэд хүндрэлтэй байгаа тул тодорхой зүйл хэлэхэд хэцүү ч одоо байгаа судалгааг нарийвчлан судлах нь ялгаатай үр дүнг тайлбарлаж болох хоёр чухал хүчин зүйлийг харуулж байна.

Нэгдүгээрт: Мөнгөн гуйвуулгын мөнгийг хүлээн авагч улсын авлигад үзүүлэх нөлөө нь тухайн улсын Засгийн газар хэр ардчилсан эсэхээс шалтгаална. Ардчилсан муутай төр нь олон нийтийн өмнө хариуцлага багатай байдаг тул мөнгөн гуйвуулга хүлээн авагчдын зүгээс ирж буй шинэчлэлийн дарамтад хариу үйлдэл үзүүлэх нь бага байх болно. Цаашилбал, мөнгөн гуйвуулга нь хүн амыг бараа, үйлчилгээгээр хангахад зарцуулагдах төрийн эх үүсвэрийг чөлөөлдөг тул ардчилсан дэглэм багатай улс төрийн өрсөлдөөнийг (ялангуяа цэргийн зардлыг) зогсоох үйл ажиллагааг санхүүжүүлэхэд эдгээр нөөцийг ашиглах магадлалтай бөгөөд энэ нь авлигыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.

Хоёрдугаарт: Мөнгөн гуйвуулга илгээгч улсын байгууллагууд (өөрөөр хэлбэл цагаачид ажиллаж байгаа улс) эх орондоо байгаа мөнгөн гуйвуулга хүлээн авагчдын зан байдлыг тодорхойлоход үүрэг гүйцэтгэдэг. Илүү ардчилсан институт бүхий улс оронд амьдарч буй цагаачид мөнгөтэйгөө хамт тодорхой үнэт зүйлсийг дамжуулж болох бөгөөд эдгээр нь хүлээн авагчид мөнгийг хэрхэн зарцуулдаг (эсвэл зарцуулдаггүй) талаар мэдээлдэг. Илүү ардчилсан орнуудаас илгээсэн мөнгөн гуйвуулга хүлээн авагчид улс төрийн оролцоо, авлигатай тэмцэх хөтөлбөрийг дэмжих замаар эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах магадлал өндөр байдаг.

Хэрэв эдгээр таамаг үнэн зөв бол Орос Улс дахь цагаач ажилчдын мөнгөн гуйвуулгаа голчлон явуулдаг автократ улс болох Тажикстан Улсын авлигын асуудлыг улам хурцатгах магадлалтай юм. Гэвч Гаити Улс шиг автократ болон ардчиллын хооронд тэмцэж байгаа, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа цагаачдын тоо ихтэй улсад мөнгөн гуйвуулга нь илүү эерэг нөлөөтэй байж магадгүй юм.

Дахин хэлэхэд, одоогоор бидэнд мөнгөн гуйвуулгын түвшин хүлээн авагч орнуудын авлигад хэрхэн нөлөөлж байгааг тодорхой хэлэх хангалттай мэдээлэл байхгүй байна. Цаашид энэ сэдвээр хийх судалгаа нь илгээгч болон хүлээн авагч орнуудын байгууллагуудын харьцангуй ач холбогдлыг илүү нарийвчлан судалж, шилжилт хөдөлгөөний янз бүрийн замууд авлигад хэрхэн нөлөөлж байгааг авч үзэх ёстой. Судалгааны явц ахих тусам цагаачдыг хүлээн авч буй улс орнууд дотооддоо цагаачдад дэмжлэг үзүүлж, эдийн засгийн боломжуудыг санал болгосноор авлигатай тэмцэх хөтөлбөрөө гадаадад сурталчлах  боломжтой гэдгийг мэдэж болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох