Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шаардлага

Огноо:

,

“Гардасил” вакцины нэгдүгээр тунг тариулж хавдрын вирус тээж яваа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч байгааг
олон нийтэд нээлттэй мэдээлэхийг Засгийн газраас шаардаж байна

Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Охидын түүх” ТББ, “Хүүхэд эрдэнэ” сан “Нарны охид” төсөл, “Эх үрсийн дуу хоолой”  төрийн бус байгууллагуудаас 11-15 насны охидод умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “Гардасил” вакцины хоёрдугаар тун хийгдээгүйгээс вакцинд хамрагдсан  өсвөр насны хүүхдүүд ноцтой эрсдэлд орж болзошгүй байгаа талаар мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Д.Амабаясгалан нарт хандаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод асуумж хүргүүлж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 10-ны “Хавдрын эсрэг” арга хэмжээний төлөвлөгөөний тухай А/360 тоот тушаалаар “Хавдрын эсрэг” арга хэмжээг хэрэгжүүлэх 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд Умайн хүзүүний хорт хавдрын хүний папиллома вирусын эсрэг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх, шаардлагатай зардлыг улсын төсөвт тусгах үйл ажиллагааг зохион байгуулах, дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Улмаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төвтэй хамтран 11-15 насны нийт охидын 10 хувь нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан байна.

Гэвч уг хоёрдугаар тунгийн татан авалт хийгдээгүйгээс вакцин тариулсан өсвөр насны хүүхдүүдийн дунд хүлээлт, мөн айдас түгшүүр үүсгээд байна. Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Гардасил” вакцины нэгдүгээр тунд хичнээн охид хамрагдсан, вакцины хоёрдугаар тунг ямар шалтгааны улмаас татан авалт хийгдээгүй хүлээгдэж байгаа талаар тайлбар хийхийг шаардаж байгаа юм. Мөн вакцины хоёрдугаар тунг хугацаанд нь тариулаагүй тохиолдолд ямар сөрөг нөлөө, үр дагавар үүсэх, вакцины нэгдүгээр тунг тариулж хавдрын вирус тээж яваа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг тус тус шаардаж байна.

“Гардасил” буюу хүний хөхөнцөр вирусын эсрэг вирусын эсрэг вакцинжуулалтын байдал

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нас баралт нь гуравдугаарт ордог. АНУ-д умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “Gardasil” вакцинаар дархлаажуулсан 26 сая охидын 15 мянгад нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, толгой өвдөх, халуурах, бөөлжис хүрэх зэрэг вакцины дараах урвал хүндрэл тохиолдсон байна.
Хүний папиллома вирусын янз бүрийн омгууд нь бэлгийн хавьтлаар дамждаг бөгөөд ихэнх тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. “Гардасил 9 ” гэдэг хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг АНУ-ын Хүнс эмийн хяналтын газар зөвшөөрсөн бөгөөд охид хөвгүүдийн аль алинд нь хэрэглэж болно. Энэ вакциныг охид эмэгтэйчүүд вирусээр халдварлахаас өмнө зохих тунгаар хийлгэвэл умайн хүзүүний хорт хавдраас болон бусад эмгэгүүдээсурьдчилан сэргийлэх боломжтой.

Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг хэнд хэзээ хийх нь зүйтэй вэ

Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг 11-12 насны охид хөвгүүдэд хийхийг зөвлөдөг.  Уг вакциныг 9 настайгаас эхлэн хийж болдог байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 11 ба 12 настай бүх хүүхдүүдэд 6 сарын зайтай хүний хөхөнцөр вирусын вакциныг 2 тунгаар хийлгэхийг зөвлөдөг байна. 9-10, 13-14 насны өсвөр насныхан мөн тунгаар хуваарийн дагуу хийлгэж болно. Судалгаанаас харахад 2 тун нь 15-аас  доош насны хүүхдэд үр дүнтэй бол  түүнээс дээш насныханд (16-26 нас) үр дүнтэй бол 3 тун вакцин хийх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.

Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох